Хорвоод цаанаас нь тохируулсан мэт тохуутай явдал өчнөөн болдог. Гэхдээ үр дагавар, үлдээж буй жишгээсээ шалтгаалаад эмгэнэлтэй, инээдэмтэй гэж ялгарна. Тухайлбал, өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1994 оноос хойш тэмдэглэж ирсэн өдөр л дөө. Хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах,