Таван боксчин олимпийн эрхийн төлөө тоглоно
БНХАУ-ын Чянь Ань хотноо “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр /03.29/ эрэгтэй, эмэгтэй жин бүрийн медалийн болзол хангасан тамирчид тодорлоо. Монголын эрэгтэй есөн боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байгаагаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 54 кг-д Б.Чинзориг, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр нар хүрэл медалийн болзол хангалаа.
- No comment
- Categories: Их уншсан, Мэдээлэл, Спорт (11)



