УОК: Тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу есдүгээр сард хийх 12 удаагийн тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт орсныг албаны хүмүүс мэдээллээ. Тухайлбал Сөүл-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэг үйлдэх бөгөөд ингэснээр нийт 13 удаагийн тусгай нислэгээр 3380 иргэнээ татан авахаар болжээ. Хуваарийн дагуу есдүгээр сарын 3-нд үйлдсэн тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирээд



