Миний бие энэ сарын 9-11-ний өдрүүдэд Токио хотноо явагдсан Өмнөд монголчуудын их хуралдайг үүсгэн байгуулах чуулганд залуу тэмцэгч Э.Баттөрийн хамт Монгол улсаас зорьж оролцлоо. 17-нд Йокохама хотод хуралдайн гишүүдийн Дээрхийн гэгээнтэн Далай ламтай хийсэн уулзалтад оролцоод ирэв. 2014 оноос эхэлсэн үүсгэн байгуулах ажил бодот үр дүнд хүрсэн нь үнэхээр сайхан байна.