Хятадын дрон үйлдвэрлэлийн салбарын орлого 100 тэрбум юанийг давжээ

dronХятад улс төрөл бүрийн салбарын үйлдвэрлэлээрээ алдартай. Тэр дундаа энэ улсад сүүлийн жилүүдэд дроны үйлдвэрлэл ихээхэн хурдацтай өргөжин тэлж байгаа юм.

 

2022 оны дүнгээр Хятадын дрон үйлдвэрлэгчдийн орлого 34 хувиар өсөж, 117 тэрбум юань буюу 16,5 тэрбум долларт хүрсэн байна. Энэ талаар Шэньжэнь хотын Нисгэгчгүй нисэх аппарат үйлдвэрлэгчдийн холбооны дарга Ян Жиньцай мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, нэг жилийн хугацаанд дрон үйлдвэрлэлийн салбарын ажил эрхлэлтийн хувь 25 хувиар нэмэгдэж, одоо энэ салбарт 15 мянга гаруй хүн ажиллаж байгаа гэнэ. Хэрэглэгчийн зах зээлд зориулагдсан дронуудыг ихэвчлэн Шэньжэнь хотод үйлдвэрлэдэг бөгөөд дэлхий дээр ашиглагдаж буй хоёр дрон тутмын нэг нь энэ хотод угсрагдсан байдаг аж.

http://www.shuud.mn/a/550046


URL: