С.Ганбаатар 20 орчим компани, ТББ-тай гэдгээ нууж байжээ
Өөрийгөө шударгын туйл, ард түмний төлөө чин үнэнчээр зүтгэдэг хэмээн тунхаглан зарладаг УИх-ын гишүүн С.Ганбаатартай холбоотой ноцтой баримтууд гарч эхэлжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үедээ солонгосуудаас 50 сая вон авч байгаа бичлэг тархаж байсан нь нийтэд нэгэнт ил болсон зүйл. Харин сүүлийн өдрүүдэд эрхэм гишүүн хөрөнгөө нуун дарагдуулсан, нэгэн цагт удирдаж явсан МҮЭХ-ны газрыг зарж хөлжсөн баримт гарч эхэллээ.
УИХ-ын С.Ганбаатар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хоёр компанитай гэж бичсэн ч, эхнэрийнхээ нэр дээр 20 гаруй компани, төрийн бус байгууллага байгуулснаа “мартсан” нь баримтаар тогтоогдож байгаа гэнэ. Тухайлбал:
- “Андискауред” ХХК- С.Ганбаатар 10 хувь, Б.Тунгалаг 90 хувийг нь эзэмшдэг
- “Адвант трейд” ХХК- Б.Тунгалаг 95 хувь,
- “Гурван анаг” ХХК- Б.Тунгалаг 50 хувь
- “Дархан ургах наран зүг” ХХК- Б.Тунгалаг 50 хувь
- “Ворлд плас файв” ХХК- Б.Тунгалаг 18 хувь
- “Монгол малын бэлчээрийн менежмент” ХХК- Б.Тунгалаг 20 хувь
- “Боорчи баатар” ХХК- Б.Тунгалаг 30 хувийг эзэмшдэг нь тодорхой болжээ.
С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагийн нэр дээр:
- “Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага” НҮТББ
- “Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо” ҮЭБ
- “Боловсролын стандарт үнэлгээний төв” НҮТББ
- “Индаго бодлогын судлалын хүрээлэн” НҮТББ
- “Улс төр манлайллын хүрээлэн” НҮТББ
- “Монголын бэлчээрийн хөгжлийн үндэсний нийгэмлэг” НҮТББ
- “Монголын улс төрчдийн үндэсний хүрээлэн” НҮТББ
- “Монголын Угсаатны цэрэг дайчдын эд хэрэглэл судлалын үндэсний нийгэмлэг” НҮТББ
- “Монголын бэлчээрийн хөгжил технологийн үндэсний хүрээлэн” НҮТББ бүртгэлтэй байна.
Өөр нэг ноцтой зүйл нь С.Ганбаатар нь МҮЭХ-ны газрыг “МДТОФ” ХХК-д хууль бусаар шилжүүлж, их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх мэдээлэл. С.Ганбаатар Замын цагдаагийн газрын зүүн талд байх 13.5 га газрыг “МДТОФ” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Энхцогттой “Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ” байгуулж, шилжүүлж өгсөн. Гэхдээ энэ гэрээнд дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатараар гарын үсэг зуруулсан нь “Би үхэхээр чи үх” хэмээн хожим ирэх хариуцлагаас мултрах гэсэн заль гэхээс өөр аргагүй.
“МДТОФ” ХХК-тай гэрээ байгуулах ажлыг 2007-2014 онд МҮЭХ-д Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Л.Цогбадрах гэгч биечлэн хариуцаж байсан гэнэ. Энэ хүнийг МҮЭХ-д С.Ганбаатартай хамт ажиллаж байсан, сүүлдээ ойрын хүрээллийн, халаас нэгтэй болсон гэлцэх нь ч бий.
Л.Цогбадрахын хүү Ц.Ууганбаяр нь С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Дархан ургах наран зүг” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Б.Тунгалаг нь Л.Цогбадрахын эзэмшлийн “Ус био инженеринг” ХХК-д байгаль орчны инженерээр ажилладаг нь үүний нотолгоо гэлтэй.
“Үйлдвэрчин” орон сууцны хороолол, зочид буудал, “Union building” барилгыг мэдэхгүй хүн бараг үгүй.
Энэ барилгын А блокын гурван давхрын 304 тоотын 100 гаруй м.кв талбайд Б.Тунгалагийн нэр дээр бүртгэлтэй “Адвант трейд” ХХК үйл ажиллагаа явуулж байсан ч огт түрээс төлдөггүй байжээ. Үүнийг МҮЭХ-ны газрыг зарсны хариу шагнал гэж хардахаас өөр аргагүй.
С.Ганбаатар үүнээс гадна “Альфа” зочид буудлын захирал Н.Энхманлайгаар дамжуулан МҮЭХ-ны эзэмшлийн зочид буудлаас орлого олж, хувийн эзэмшлийн аж ахуй нэгжүүүдээрээ дамжуулан татвараас бултдаг байж болзошгүй зэрэг хэргийг хууль хяналтынхан шалгаж байна.
https://news.mn/r/2819093/
URL:




