Монголоос хил давж Францад хураагдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эргүүлэн өгчээ

123Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ төлбөргүй хүлээлцэв.

Актад гарын үсэг зурах ёслол өчигдөр Парис хотноо зохион байгуулагдлаа. Тус улсын хууль сахиулах байгууллагын шалгалтаар эдгээр олдворууд нь Монголын говиос олддог үлэг гүрвэлийн чулуужсан олдвор болох нь тогтоогджээ.

Монголд хүлээлгэн өгч байгаа 29 багц олдвор дунд 70-65 сая жилийн тэртээ Монголын говиор амьдарч байсан тарбозаврбатаар, теропод, орнитомимозавр, гидрозавр зэрэг шинжлэх ухааны нэн өндөр ач холбогдолтой үлэг гүрвэлийн чулуужсан ясны хэсгүүд байгааг шинжээчид дүгнэлтдээ дурджээ.
Дээрх олдворыг эгүүлэн авах ажил 2016 оноос эхэлсэн, хоёр талын холбогдох байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд ийнхүү эцэслэн шийдэгджээ.


URL: