Америкийн флот Иранд ойртон ирж байна

17695651226979633c6d1e3

ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 28 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Америкийн цэргийн томоохон хүч Иран руу дөхөн ирж яваа гэж мэдэгдээд, тус улсын эрх баригчид хэлэлцээ хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Айова муж улсад дэмжигчидтэйгээ уулзахдаа Трамп Ираны асуудлыг хөндөж, АНУ 2025 оны зургаадугаар сард “тус улсын цөмийн чадамжийг устгасан” гэдгийг давтан хэллээ.

Тэрбээр Фордо, Натанз, Исфахан дахь Ираны цөмийн объектуудыг бөмбөгдсөн талаар тайлбарлахдаа “сар хүрэхгүй хугацаанд тэд цөмийн зэвсэгтэй болох гэж байсан, бид үүнийг хийхээс өөр аргагүйд хүрсэн” гэж мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ “ташрамд дурдахад, одоо бас нэг том флот Ираныг чиглэн хөдөлж байна. Тэд хэлцэл хийнэ гэж найдаж байна” гэлээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL: