Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх хүнд даацын автомашины зориулалттай зам, гүүрийг ₮64 тэрбумаар барина

a9b9b7fff05ccc2061f07ceca9a7c696Энэ онд Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 километр авто зам барина гэж өнгөрсөн онд мэдээлж байв.

Тус шинэ замыг Нийслэлийн Замын Сангийн хөрөнгөөр барихаар төсөвлөжээ.

Тодруулбал Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх авто зам, гүүрийг хоёр жилийн хугацаанд буюу 2026-2028 онд барих бөгөөд нийт төсөвт өртөг 64.9 тэрбум төгрөг байна. Үүнээс энэ онд 15.4 тэрбумыг бүтээн байгуулалтад зарцуулахаар НИТХ-аас баталжээ.

Энэхүү хоёр эгнээ бүхий 12.5 километр урт авто замаар хүнд даацын автомашин зорчих зориулалттай байна.

Уг авто зам ашиглалтад орсноор Хүннү хотыг барьж байгуулах дэд бүтцийн суурь богино хугацаанд тавигдах давуу талтай гэж тооцоолжээ.


URL: