Машин засварын газарт гал гарч, гурван машин шатжээ

91662_mediumУлаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 17:49 цагт дүүргийн Онцгой байдлын газар хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ц-ийн эзэмшлийн 12х15 метрийн хэмжээтэй автомашины кузов засварын газрын дотор хэсэг болон дээврийн хэсэг, 12х18 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны 2 дугаар давхрын 2 өрөөний хана, дээврийн хэсэг, засварын газар дотор байсан “Prius” загварын суудлын автомашин, “RX450h” загварын суудлын автомашин,  “Premio” загварын суудлын автомашин тус тус бүрэн шатаж байсныг унтраасан байна.


URL: