Тоглож байсан хүүхдүүдийг гэртээ аваачиж, бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ

OGSSГадаа тоглож байсан хүүхдүүдийг гэртээ аваачиж, бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Тодруулбал, Манай гурван хүүхэд гэрээсээ гараад одоо хүртэл ирэхгүй байна гэх дуудлага мэдээлэл энэ оны аравдугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ.

Насанд хүрээгүй гурван хүүхдийг гадаа тоглож байхад нь нэр бүхий сумын иргэн гэртээ аваачин, эмэгтэй хүүхэдтэй нь бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэрэгт 41 настай иргэн Д-г холбогдуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.


URL: