“Primetimer” Physical: Asia шоунд оролцож буй Монголын багийг онцоллоо

image-9f0c0355-4719-497f-847e-0953d58bba4aТелевизийн салбарын талаар гүнзгий мэдээ мэдээлэл, шүүмж, дүн шинжилгээ хүргэдэг дижитал медиа платформ болох Primetimer Physical: Asia шоунд оролцож буй Монгол Улсын багийг онцолжээ.
Үндэсний бөхийн аварга Баярсайханы Орхонбаяр, “Нарны цирк”-ийн жүжигчин Эрдэнэ-Очирын Лхагва-Очир тэргүүтэй Physical: Asia шоуны Монголын багийн хүчирхэг тамирчидтай танилцацгаая.
Өмнөд Солонгосын алдарт Physical: 100 шоуны олон улсын хувилбар болох Physical: Asia 2025 оны аравдугаар сард дэлхий даяар нээлтээ хийж, найман улсын баг эр бяр, хүч чадлаараа өрсөлдөж байна. Тэдний дундаас Монголын баг уламжлалт хүчний спортыг орчин үеийн спортын ур чадвартай хослуулсан өвөрмөц багийн нэг болжээ.
Монголын багийн бүрэлдэхүүн
Монголын багийг үндэсний бөхийн аварга Баярсайханы Орхонбаяр ахалж байгаа бөгөөд тус багт бөх, жүдо, 3×3 сагсан бөмбөг, ММА, волейбол, циркийн жүжигчин зэрэг олон төрлийн тамирчид оролцож байна.
Б.Орхонбаяр эхний ангид өгсөн ярилцлагадаа “Би Үндэсний наадамд таван удаа барилдсан. Бүгдэд нь амжилттай оролцож, дээгүүр байр эзэлсэн” хэмээжээ.
Энэхүү нэвтрүүлэг фитнесийн шоуг зөвхөн биеийн хүч биш, харин үндэсний спортын уламжлал, олон талт ур чадвартай уялдуулан шинэ түвшинд хүргэж байна.
Б.Орхонбаяр (Ахлагч) — Үндэсний бөхийн тамирчин. 2022 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн цомд түрүүлж байсан тэрээр “Монголд намайг мэдэхгүй хүн байхгүй” гэж өөрийгөө танилцуулсан юм.


URL: