​Монголын Ипотекийн Корпораци нь 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монголын Тогтвортой Санхүүжилтийн холбоо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран энэ жилийн салбарын шилдгүүдийг тодрууллаа. Уг арга хэмжээний үеэр 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар Монголын Ипотекийн Корпораци (МИК) шалгарсан байна. МИК нь 2024 онд “Онцлох ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарч байсан бөгөөд ийнхүү хоёр жил дараалан ТоС холбооноос шагнал хүртэж буй нь компанийн тогтвортой санхүүжилтийн бодлого, хэрэгжилт нь өндөр түвшинд үнэлэгдэж байгааг илтгэж байна.

Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих