Тусгай замын автобусны систем байгуулахад 60 сая ам.долларын санхүүжилт олгоно

Тусгай замын автобусны систем байгуулахад 60 сая ам.долларын санхүүжилт олгоноАзийн хөгжлийн банкнаас “Улаанбаатар хотын тээв­­рийг сайжруулах төсөл”-д зориулж тусгай замын авто­­­бусны систем (ТЗА) байгуулахад 60 сая ам.долларын зээл олгох болсныг өчигдөр мэдээллээ. Үүний 500 000 “ногоон” нь Ази, Номхон далайн “Уур амьсгалын сан­­хүүжилтийн шинэчлэлт” хөтөлбөрийн буцалтгүй тус­­­­ламж аж. Улаанбаатарт анх удаа нэвтрүүлэх гэж буй ТЗА систем нь зорчигчдод нийтийн тээврийн чанартай үйлчилгээ үзүүлэх, түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах, эдийн засгийг дэмжих ач холбогдолтойг АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин онцоллоо. ТЗА систем гэдэг нь өндөр хүчин чадалтай, хурдан, найдвартай, аюулгүй, өртөг багатай автобусны үйлчилгээ гэнэ. “Улаанбаатар хотын тээврийг сайжруу­­лах төсөл”-ийн хүрээнд уг системийн зураг төслийг бо­­­­ловсруулах бөгөөд замын голд байрлах автобусны тусгай эгнээ, урьдчилсан төлбөрт систем, бүх хүнд хүртээмжтэй буудлууд, дугуйн зам болон явган зорчигчдод зориулсан тохижилт зэргийг олон улсын сайн туршлага, чанарын стандартад нийцүүлэн барихаар төлөвлөжээ.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих