"Chinggis Warriors" баг eXTREMESLAND 2025 тэмцээний аварга боллоо

604800832_122224877240133716_291921658022037883_nМонголын цахим спортын "Chinggis Warriors" баг eXTREMESLAND 2025 LAN тэмцээний Counter‑Strike 2 (CS2) төрөлд түрүүллээ. Тэмцээн 2025 оны арванхоёрдугаар сарын 18–21-нд Хятадын Шанхай хотод зохион байгуулагдсан байна.

"Chinggis Warriors" баг хэсгийн шатанд RAVENS багийг ялж, плейоффт шалгарсан. Шөвгийн наймд Хятадын "Rare Atom" багийг 2‑0-ээр ялж, шөвгийн дөрөвт Хятадын "Change The Game" багийг 2‑1 харьцаатай хожиж, финалд шалгарсан юм.

Финалд "Chinggis Warriors" баг Хятадын "JiJieHao" багийг 2‑1-ээр хожиж, аваргын цомыг өргөлөө. Тус ялалт нь багт 70.000 ам.долларын шагнал авлаа.

Харин энэхүү тэмцээнд оролцсон монголын "Eruption" баг тэмцээнд гуравдугаар байр эзэлж, 10.000 ам.долларын шагнал хүртлээ.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих