Арилжааны банкуудтай холбоотой шүүх хурал хойшлогдлоо

6ea5f3610a3e1abc1e9a75ba26e306b6Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкууд иргэдэд олгож буй ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувиар тогтоож өрсөлдөөнийг хязгаарласан тул “Ариг банк” ХХК, “Хаан банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хас банк” ХХК, “Богд банк” ХК, “Голомт банк” ХХК, “Капитрон банк” ХК, “Төрийн банк” ХХК тус бүрийг 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах хугацаатай албан даалгавар хүргүүлсэн.

Нэр бүхий арилжааны есөн банкнаас уг шийтгэл, албан даалгаврыг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд хэрэг нэгтгэгдэж шийдвэрлэхээр болсон.

Анхан шатны шүүх хурал өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 07-ны өдөр болсон ч хойшлогдов. Учир нь банкуудаас гаргасан хүсэлтийг шүүхээс хүлээн авч шүүх хурал 14 хоногоор хойшлогдлоо. Арилжааны банкуудтай холбоотой дараагийн шүүх хурал энэ сарын 21-ний өдрийн 11:30 цагт хуралдахаар товлогдлоо.

https://ergelt.mn/news/123/single/28214


URL: