Өсвөр насны охиныг хөнөөсөн этгээдийн гэрээс дахин нэг ЦОГЦОС ОЛДЖЭЭ

1060e05de5e30564d6cb532fc1ff4faf_20240624154211Энэ сарын 21-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 20 настай эрэгтэй Д гэгч нь 16 настай эмэгтэйн амь насыг хохироосон хэрэг гарчээ. Тухайн этгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цахилгааны уртасгагч утсаар хохирогчийн хоолойг боож амь насыг нь хохироосон байна.

Энэ хэргийг шалгах явцад сэжигтэн этгээд нь өмнө нь 32 настай эмэгтэйн амь насыг мөн хохироож, унтлагынхаа өрөөнд нуусан байсан нь мөн тогтоогджээ.

Энэ хэргийн талаар өнөөдөр 16.30 цагаас цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөхөөр болсон байна.


URL: