Вагнерийн цэргүүд дайны талбарт үхэхээс бус Путинээс айж байна

38791-1000-600.2Оросын Вагнер группийн  олзлогдсон байлдагчид  дайны талбарт үхэхээс илүүтэй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас айж байгаагаа хэлсэн талаар Украины талаас  CNN-д ярьжээ.

Оросын хоригдлыг байцааж буй Украины цэргийн дүрс бичлэгт Андрей “Чи тулалдаанд үхэхээ мэдэж байгаа. Гэхдээ та эх орондоо эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхээс ч бас айж байна уу” гэхэд “Тийм ээ, энэ үнэн. Бид Путинээс айж байна” гэж Андрей хариулж байгаа нь бичигджээ.

CNN-ийн мэдээлснээр тэрбээр илүү их мөнгө олохын тулд Орост хар тамхи зарж байсан ч  хуульч болохыг хүсдэг   охиныхоо  ирээдүйд саад учруулахгүйн  тулд гэмт хэргийн бүртгэлээ арилгуулахаар  Вагнерт элссэн байна.  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд түрэмгийлсний нэг жилийн ойн хүрээндээ ялалт байгуулахыг хүсэж  байгаа бөгөөд тэрбээр Украины хамгийн хатуу хамгаалалттай бүс нутагт цэргээ илгээнэ гэж Австралийн генерал асан  мэдэгдээд байгаа юм. Үүнд хүрэхийн тулд Орос  Вагнер группийн  элсүүлсэн хоригдлууд болон шинээр дайчлагдсан цэргүүдээ фронтын шугам руу илгээж, илүү сайн бэлтгэгдсэн хүчнийхээ замыг чөлөөлж байна гэж АНУ-ын албаны хүмүүс үзжу байна. Кремльтэй нягт холбоотой Вагнер группийг өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Засгийн газраас үндэстнийг дамнасан гэмт хэргийн бүлэглэл гэж тодорхойлж, олон  хориг арга хэмжээ авсан. Тус бүлэглэл 10 мянга орчим хөлсний цэрэг, 40 мянган хоригдол эгнээндээ нэгтгэсэн гэж АНУ-ын талаас үзэж байна.

https://www.yahoo.com/news/captured-member-infamous-wagner-group-211739672.html


URL: