Иргэд сонгуулийн холимог тогтолцоог дэмжинэ, гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй гэв

Captureirged152Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг Засгийн газар өргөн барьсан билээ. ҮХӨ-д сонгуулийн тогтолцоог холимог болгож, УИХ-ын гишүүний тоог 152 болгохоор тусгасан юм. Уг асуудлаар иргэд мэдээлэл хийж, сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж буйгаа илэрхийлээд, гишүүний тоог 152 болгохыг дэмжихгүй гэв.

Энэ талаар худалдаа эрхэлдэг иргэдийн төлөөлөл ”Төрд итгэх иргэдийн итгэл гэж байхгүй болсон. Тиймээс гишүүний тоог нэмж, хулгайчдын тоог нэмэх гээд хэрэггүй. Яагаад 25 хувиар нэмж болохгүй байна вэ. Заавал хоёр дахин нэмэх гээд байгаагийн учир юу юм бэ. Иргэд 152 хулгайчийг тэжээж орон байрыг нь бэлдэнэ. Судлаачид гишүүний тоо 152 болговол иргэдийн амьдрал ингэж сайжирна гэсэн судалгаагаа танилцуул. Монголчууд гишүүний тоог 152 болгож яасан ч болохгүй. Хэрэв ингэж нэмнэ гэвэл тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.


URL: