Б.ЖАВХЛАН: Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг тогтворжиж байна

PExCi8HrNhwAsCSW8dsIЗасгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан ”Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ковидын хүнд үеийн сорилтыг даван туулж ирсэн. Эхний хоёр жилд тодотгол хийж байсан. Гэхдээ тэр үед төсвийн орлого бүрдэлт, хүндрэлтэй нөхцөл байдлаас болж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, ковидын хүнд үеийн зардлыг санхүүжүүлж ирсэн.

    Засгийн газраас өнгөрсөн жилүүдэд гол экспорт, гадаад валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, гадаад өрийн тогтвортой байдлаа хангах зорилгоор шат дараатай арга хэмжээнүүдийг авсны үр дүнд өнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, энэ оны нэгдүгээр улиралд хадгалагдаж байна. Өнгөрсөн жил төсвийн алдагдлыг 1.5 их наядаар бууруулж, энэ хэмжээгээр зардлаа өсгөлгүйгээр эдийн засгийн тогтвортой байдал мөнгөний бодлогоо яв цав нийцүүлж, төсвийн зардлаа хумьсны үр дүнд өнөөдрийн үр дүн гарч байна” гэлээ.


URL: