Д.Аюурзана: Сөрөг хүчингүй засаг ганц залууд эр бяраа гаргасан. Улсын дээд шүүх хуулиа сахина гэж итгэж байна

IMG_2815Улсын Дээд шүүхэд маргааш Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчдөөс гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан болно. Тус шүүх хурлын талаар Д.Мөнх-Эрдэнийн эгч Д.Аюурзана дараах мэдээллийг өгчээ.

Д.Мөнх-Эрдэнийн эгч Д.Аюурзана:

-Дүү болон өмгөөлөгчдийн зүгээс Улсын дээд шүүхэд гомдол гаргаснаар хяналтын шатны шүүх хурал маргааш буюу баасан гарагт товлогдоод байна. Монгол Улсын шүүхийн дээд байгууллага миний дүүг гэм буруутай байна уу үгүй юу, үнэхээр тийм бол тэр хүнд тохирсон ял шийтгэл өгсөн юм уу, хууль хэрэглээ нь ном журмаараа явсан эсэхийг хянаж шалгах сүүлийн шатанд ирчихсэн учраас үнэн зөвөөр шүүн тунгаагаасай гэж хүсэж байна.

Миний дүүгийн хоёр шатны шүүхийн шийдвэр ялгамжтай байна гэдгийг Давж заалдах шатны магадлалд дурдсан учраас шударга ёсны, хууль хэрэглээний зарчмаар Улсын дээд шүүхийн шүүгчид эргэж харж, нягтална гэдэгт эргэлзэхгүй байна.

Тийм ч учраас өнөөдрийг хүртэл бид хууль шүүхийн байгууллага үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Бүх зүйл цаг хугацаатай байдаг. Сөрөг хүчингүй засаг ганц залууд эр бяраа гаргасан. Улсын дээд шүүх хуулиа сахин, зарчимч хандана гэж итгэж байна. Үүнийг монголын ард түмэн ч харж байгаагэв.


URL: