”Ухаалаг хяналт” ур чадвараа харуулж, үр ашгийг дээшлүүлдэг

Мандал боомтын Мандал порт худалдааны ХХК-ийн гаалийн хяналтын хэсэгт нүүрс ачсан ачааны автомашины улсын дугаарыг таньж, хөшүүргийг автоматаар өргөсний дараа жолооч сканнердах ажиллагааг хийхийн тулд машинаасаа буух шаардлагагүй.

2u71jl9h0867sid2t01ksfllmo_b

Энэ нь Мандал порт худалдааны ХХК-ийн гаалийн хяналтын хэсэгт “Гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй” мэт дүр зураг харагдана. Чингэлгийн дугаарын тоон таних систем, улсын дугаарын динамик цахим таних систем, цахим жин зэрэг системийн технологийг ашигласнаар автомашины дугаар, агуулахын талбай, нүүрсний төрлийг дэлгэц дээр автоматаар харуулах бөгөөд дэлгэц дээрх зааврыг дагаж жолооч зөв байрлах боломжтой юм.

        Чингэлгийн талбайн хянагч жолооч краныг зөв жолоодож байгаа эсэхийг компьютерын дэлгэцээр харж, нарийн тохируулахын тулд үйлдлийн жолоог тааруулж, дараа нь чингэлгийг тогтоож бариад автоматаар тогтсон байршилд буулгана. Бүх үйл ажиллагааны явц шулуун явагдана.

        Мандал порт худалдааны ХХК-ийн ерөнхий менежер Шао Жүнь хэлэхдээ “Бид орох, гарах, талбайд буулгах, агуулахаас гаргах  хүртэл станцын удирдлагын ухаалаг системийг ашигладаг бөгөөд бүх үйл ажиллагаа автомат, системийн дагуу жигд удирдагдах боломжтой. Ухаалаг хуваарилалт, ухаалаг ачиж, буулгах, ухаалаг хяналтын цэгээр дамжуулан хяналтын бүс дэх чингэлэг төвлөрсөн талбайн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлээд зогсохгүй ачаа тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, Монгол Улстай хийх худалдааг хөгжүүлэхэд түлхэц болж байна” гэлээ.

Зохиогч: Н.АЛТАН-УУЛ, Э.ТЭРГҮҮН, ЮЙ ЛИЧЮНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж: SOLONGONEWS.MN

URL: