“Дахиад бас Хятадад сурахаар ирэхийг хүсэж байна”

Миний бие 17-ний өглөө Шилийн гол мэргэжлийн коллежийн хоолны газар энэ коллежид “Хятад хэл + мэргэжлийн ур чадвар”-ын тогоочийн сургалтад сурч байгаа Монгол Улсын сурагч Мөнх-Оргилтой таарч хэсэг ярилцаж суулаа.

ig04q3go6agrtv67p1ubtvf46_b

17, 18 насны төлөвтөй, цоглог царайлаг арваад залуучууд хамт сууж өглөөний хоолоо идэж байв.

Мөнх-Оргил:

- Энэ коллежийн суралцах орчин нь тохь тухтай, багш нар нь нарийн хянамгай зааж сургадаг. Хятадын “наашаа цаашаа” хуургыг идэх дуртай, одоо өөрөө хийж чаддаг болсон. Энэ үдээс хойш бид нутаг руугаа буцах гэж байна. 14 хоногийн сургалт маань дуусч байгаа. Боломж  байвал дахиад бас Хятадад сурахаар ирэхийг хүсэж байна.

Энэ удаа тогооч зэрэг хятад хэл+ мэргэжлийн 14 хоногийн сургалтад Монгол Улсаас нийт 43 сурагч тус коллежид сурахаар ирсэн байна. 2017 оноос Шилийн гол мэргэжлийн коллеж нь тогооч мэргэжлийн сургалт хийж Монголын гурван зуу гаруй сурагчид энэ сургалтад сурчээ.

Монголын багш н.Сэргэлэнбаатар:

- Би нийтдээ долоон удаа сурагч дагуулж ирсэн. Энэ сургалт их сайн. Манай хүүхдүүд хятад хэл сурах, бас шинэ мэргэжил сурдаг тул манайханд их өгөөжтөй. Энэ сургуулийн орчин сайн, хүүхдүүдийг боддог, заах арга барил нь таалагддаг. Манай оюутан нутаг буцаад ажил эрхлэлт нь ч сайн байдаг. Хятадын хөгжил маш гайхалтай, ирэх болгонд шинэ зүйл биднийг угтаж байдаг.

Тус коллеж Өвөр Монголыг умард зүгт нээхэд чухал үүрэг гүйцэтгэж, ”Хятад хэл+ мэргэжлийн ур чадвар”  төслийн бүтээн байгуулалтыг идэвхтэй сайжруулж,  “Хятад  хэл+ мэргэжлийн  ур чадвар”  боловсролын  загварыг  бий  болгож,  холбогдох  сургалтын  хөтөлбөрийг  хэрэгжүүлж байна.

Одоогоор Монгол, Орос, Судан, Япон, Герман, Их Британи, Тажикистан зэрэг 10 гаруй орны нийт 779 гадаад оюутан сургасны 90 хувийг “Бүс ба Зам”-ын  дагуух  орнуудын  оюутнууд  эзэлж  байна.  Тус  коллеж  2023  онд  70  гадаад  оюутан  элсүүлсний  36  нь  Орос,  34 нь Монгол юм.

Шилийн гол мэргэжлийн коллеж нь Өвөр Монголын Шилийн гол аймгийн цорын ганц дээд боловсролын сургууль  бөгөөд тус коллежид одоогоор 16077 оюутан суралцаж байна.  Анагаах ухааны тэнхим, экологи, мал аж ахуй,  мал эмнэлгийн тэнхим зэрэг 17 сургалтын нэгжтэй бөгөөд сувилахуйн, мал аж ахуй, мал эмнэлэг зэрэг  51 мэргэжлийн дээд мэргэжил, зарим дунд мэргэжлийн мэргэжилтай. Шилийнгол мэргэжлийн коллеж нь сургуулиа удирдан зохион байгуулах явцад Хятад улс орны ”Бүс ба Зам” хөгжлийн үзэл санааг бодитойгоор дэмжиж, сайн хөрш, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн гадаад бодлогын бодит жишээ болж, улс орны хөгжил цэцэглэлтэд бодитой үлгэр дуурайл үзүүлсээр ирсэн юм.

Шилийн гол мэргэжлийн сургууль нь мэргэжлийн боловсролын гадаадад нээлттэй байх  удирдлагын түвшинг эрчимтэй сайжруулахын тулд мэргэжлийн боловсролын гадаадад нээлттэй байх төлөвлөлтийг сайжруулж,  хөрш зэргэлдээ улс орнуудтай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа бэхжүүлж, мэргэжлийн боловсролын гүйцэтгэх үүргийг бүрэн гүйцэд гүйцэтгэж байна. ”Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалт,  мэргэжлийн боловсролыг гадаад ертөнцөд нээх хамтын ажиллагаа,  харилцан ашигтай нөхцөлийг бүрдүүлж, мэргэжлийн боловсролын олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын аж үйлдвэр, боловсролын интеграцийг ахиулсан. Шилийн гол мэргэжлийн коллеж нь 2015 онд ”Монгол Улсын сургалтын бааз”-аар батлагдсанаас хойш Монгол Улсын хэмжээнд 25 мэргэжлээр 6085 хүнийг богино хугацааны сургалтанд хамруулж, Монгол Улсын нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийг хамруулан, арвин туршлага, арга барилыг хуримтлуулсан.

Тус коллеж нь өөрийн давуу талыг бүрэн дүүрэн ашиглахын тулд Монгол Улсын Шинэ-иргэншил Их Сургууль, Монгол Од компани зэрэгтэй хамтран ажиллаж байна.

Тус коллеж нь 2021 оноос хойш ”Лубаны семинар”-ийн бүтээн байгуулалтыг идэвхтэй хийж байгаа бөгөөд Монголын Шинэ иргэншил их сургуультай хамтран ”Лубаны семинар”-ийг Монголд хамтран зохион байгуулахаар зорьж байна. 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай сургуулиас ”Лубаны семинар” төслийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор дөрвөн мэргэжлийн багшийг Монгол руу илгээж, хоёр сургуулийн хамтран байгуулсан ”Лубан цех”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. ”Лубаны семинар” нь Хятад, гадаадын хамтын ажиллагааны боловсролын шинэлэг загвар юм. Хятадын мэргэжлийн боловсролыг  хэрхэн ”гарах” нь анхаарал болж, ”Лубаний семинар” нь Хятадын мэргэжлийн боловсролын гадаадад гарах томоохон санаачилга юм.

Зохиогч: Нийтлэл\ Ш.Цогзолмаа Б.Сурнаа
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: смт

URL: