Осол гаргасан жолооч нарыг амиа хорлож магадгүй тул албадан саатуулжээ

17061434421Уржигдар гарсан онц ноцтой осолтой холбоотойгоор нэр бүхий хоёр жолоочийг шалгаж эхэлсэн билээ. Улмаар мөрдөгчөөс гаргасан саналыг үндэслэн ачааны автомашинтай мөргөлдсөн Ниссан Патрол маркын автомашины жолооч Э.М-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хойшлуулшгүй тохиолдол, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилсан гэв.

Мөн “Дашваанжил” ХХК-ийн жолооч Ч.Р-ийг сэжигтнээр баривчлах талаар мөрдөгчөөс гаргасан саналыг үндэслэн прокурор Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд санал хүргүүлсэн.

Тодруулбал, жолооч Ч.Р-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, түүнчлэн өөрийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж прокурор баривчлах саналыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүх прокурорын саналын дагуу шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл сошиал медиагаар бичиж буй шиг тэднийг оргон зайлж болзошгүй гэж биш амиа хорлож магадгүй гэж үзсэн аж.


URL: