Монгол Улс “сүйт бүсгүй” болоод байна

Засгийн газар Оюу Толгой, Таван Толгой төслүүдийг хэрэгжүүлэх тогтоолууд гаргаснаас хойш олон улс биднийг ихэд сонирхох болсон. Гадны орнууд манай улс руу элч довтолгож, олон амлалт өгсөөр буй билээ. Хөндлөнгөөс ажигласан хүнд сүйт бүсгүйн инжийг төхөөрч байна уу гэлтэй.

Иргэд 21 мянгадаа оочерлож, Тавантолгойгоос 500 хувьцаа эзэмших болсноо анхаарах сөхөөгүй байх хооронд Монголын алт, мөн алтнаас ч үнэтэй ус үгүй болж байна. Энэ сарын 14-нөөс 20-ны өдрүүдэд манай улсад ажиллаад буцаж буй Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн бүсийн төвийн дэд захирал Стивэн Барнэттийн ярьж буйгаар, манай улсын эдийн засаг хэт өсч, инфляци хөөрөгдөж байгаа нь “голланд” өвчин буюу баялгийн хараалд өртөөд байгаагийн шинж гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих