Дуучин Г.Эрдэнэчимэг “Эхийн алдар” хоёрдугаар одон хүртжээ

MG_9655-scaled-768x1152Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 15-ны өдөр буюу өнгөрсөн Бямба гаригт нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдардаг 1,021 ээж “Эхийн алдар” одон хүртсэн бөгөөд “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 36, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 985 ээж тус тус хүртсэн билээ.

Тэгвэл энэ үеэр МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн гэргий, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Г.Эрдэнэчимэг “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одон хүртжээ.


URL: