Тэжээвэр амьтдаа харуулж болох Astro роботыг танилцууллаа

Тэжээвэр амьтдаа харуулж болох Astro роботыг танилцууллаа

Amazon компани Alexa хиймэл оюун ухаанаар тоноглогдсон “Astro” хэмээх анхны гэрийн роботоо танилцууллаа.

Компанийн хэлснээр уг роботыг гэртээ байхгүй үедээ алсын зайнаас удирдах боломжтой бөгөөд тэжээвэр амьтдаа Astro-гоор дамжуулан шалгаж гэрийнхээ аюулгүй байдлыг хянах боломжтой аж.

Astro байшинд автоматаар эргүүл хийж хэвийн бус зүйл ажиглагдвал мэдээлэх үүрэгтэй.

“Явдаг Alexa” гэж хочлоод буй робот хөгжмийн аянд толгой дохин бүжиглэж чаддаг байна.

1000-1450 ам.долларын үнэтэй роботын гэр дотор зорчих хэсгийг хэрэглэгч өөрөө тохируулж камер, микрофоныг ч унтраах боломжтой.

Мөн Astro намхан тул өндөрт байгаа зүйлсийг харахдаа толгойнхоо араас жижиг камер гарган, сунгаж орчныг ажиглаж чаддаг байна.

Astro-г оны сүүлээр худалдаанд гаргана.

Эх сурвалж: BBC


URL: