Монголчуудын хөгжөөгүй нь залхуурал, төрөөс боллоо гэх нь ядуугаа хаацайлах шалтаг !!!

277762603_5159793604060274_2624833790916563856_nФээсбүүкээс ийм нэгэн пост эшлэе. Нэг залуу бичжээ :
– Солонгост 3 сар ажиллаад ирсэн найзтайгаа өнөөдөр таарлаа. Солонгост хар ажил хийнэ гэдэг бол эр хүний шандас шалгасан ажил байна. Би бол шууд шантраад, бараг зугтах шахуу ирлээ. Тэд нараас авах юм нь ямар хөдөлмөрч хүмүүс вэ? Яасан ч эцэж цуцдаггүй юм, яасан ч уйгагүй юм.
– Монголд зүгээр харьцуулах ажил алга. Жаргадаг юм байна, гурилддаг юм байна. Хөгжихгүй байх нь аргагүй юм байна, тэр улс төр мөр бол зүгээр л залхуу хүний ядуу байгаагаа тайлбарлах шал худлаа шалтаг юм байна. Болдог бол энэ ажилгүй дэмий сэлгүүцээд том том яриад, ажилгүй орлогогүй яваагаа байнга бусдад нялзайгаад яваа залуусыг бүгдийг нь Солонгост хэдэн сар тасралтгүй ажиллуулаад буцаагаад аваад ирвэл амьдралыг, ажлыг арай өөрөөр хардаг болсон байх болов уу.
– Миний мэдэхийн Со-д жинхэнэ амьдралын төлөө ажиллаж байгаад ирсэн ёстой нэг ажлыг гололгүй хийдэг хэд хэдэн мундаг хөдөлмөрч хүмүүсийг мэднээ. Өөрөө зориод хүсээд шантралгүй хийвэл ямар ч салбарт амжилт гаргах боломж байгаа шүү залуус минь!

 


URL: