Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүүгийн аав хандив хүслээ

Capture3nastaavХойд эцэгтээ зодуулсан гурван настай хүүгийн аав хандив хүслээ. Хүүг Турк улсад эмчлүүлэхээр болсон бөгөөд тархи, нуруу нугасны эмчилгээний зардалд 150 сая төгрөг шаардлагатай байна. Удаан хугацааны эмчилгээ шаардагдана гэдгийг Турк улсын эмнэлгүүд хэлжээ. Хүү амьсгалын аппараттай эмчлүүлж байсан ч хүнд үеэ давж биеийн байдал харьцангуй дээрджээ. Гэвч ухаан ороогүй хэвээр байгаа юм. ГССҮТ-ийн эмч нарын хувьд шаардлагатай бүх эмчилгээг маш сайн хийсэн гэдгийг түүний аав өгүүллээ. Одоогоор хүүгийн ээж холбоо бариагүй гэдгийг мөн хэлсэн юм.

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүүгийн аав хандив хүслээ


URL: