Машиндаа тусгай дуут дохио суурилуулж, замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг 100 мянгаар торгожээ

downloadЦагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.02.26-аас 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд) 34.995 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 450 хэргийг хүргүүлсэн байна.

Тухайлбал, машиндаа тусгай дуут дохио суурилуулж, замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг 100 мянган төгрөгөөр торгожээ.

Тодруулбал, энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэн “М” нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Kia Carniva” маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо хуулиар хориглосон тусгай дуут дохио суурилуулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.


URL: