Хилийн цэргийн алба хаагч төрсөн өдөр тэмдэглэж байгаад нас баржээ

Хилийн цэргийн 0227 дугаар салбараас 38 км зайтай Бөхмөрөн сумын “Булгийн эхэн” нэртэй газарт байх Хилийн харуулын 1 дүгээр заставын харуул манааны ээлжийг Хилийн цэргийн 0227 дугаар салбарын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, инженерийн ахлах, хошууч Т.Лхагва-Очирын ахалсан бүрэлдэхүүн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн орчимд ээлж  солилцуулсан.

a40b0367b6c01dce5be8af4c6f21d333Харуулын манааг солилцуулсны дараа аж ахуйн дарга, ахлагч Ц.Бат-Эрдэнэ, Хилийн цэргийн 0227 дугаар салбарын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, инженерийн ахлах, хошууч Т.Лхагва-Очир, жолооч Х.Сүхтулга, харуулын манаанд 10 хоног үүрэг гүйцэтгээд буусан харуулын дарга, ахлах ахлагч Б.Бат-Амгалан, харуулын дарга, дэд ахлагч Ц.Өсөхжаргал, дэд түрүүч М.Наранбаатар, ахлах байлдагч Б.Мөнх-Эрдэнэ, ахлах байлдагч О.Ананд нар батлагдсан зам маршрутаас гарч Хилийн харуулын 1 дүгээр заставаас 65 орчим км зайтай байх Бөхмөрөн суманд очсон.

Бөх мөрөн суманд очсоны дараагаар ахлах ахлагч Б.Бат-Амгалангийн төрсөн өдөр гэх шалтгаанаар дэлгүүрээс 0,75 литрийн 5 шил архи авч Хилийн цэргийн 0227 дугаар салбараас 11 км зайтай Бөхмөрөн сумын “Булгийн эхэн” нэртэй газарт аж ахуйн дарга, ахлагч Ц.Бат-Эрдэнэ Хилийн цэргийн албаны “Ланд78” маркийн 4774 ХЦА улсын дугаартай автомашин дотор Хилийн цэргийн 0227 дугаар салбарын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, инженерийн ахлах, хошууч Т.Лхагва-Очир, аж ахуйн дарга, ахлагч Ц.Бат-Эрдэнэ, харуулын дарга, ахлах ахлагч Б.Бат-Амгалан нар архийг хувааж уугаад цааш хөдлөх гэтэл машиныхаа түлхүүрийг олоогүй учир машиндаа хоносон байна.Маргааш нь ахин машины түлхүүрээ олоогүй учир Хилийн цэргийн 0227 дугаар салбарын, ахлах ахлагч Б.Бат-Амгалан 0227 дугаар анги руу алхаж явсан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 01 цагийн үед хээр осгосон байдалтай байхыг нь олж, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Харуулын дарга, ахлах ахлагч Б.Бат-Амгалан нь Хилийн цэргийн 0227 дугаар салбарт эмчилгээ хийлгэж байх үедээ нас барсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Цаашид хэргийн газрын үзлэг хийх, хэргийн үйл баримтыг тодруулж, гэрч нараас мэдүүлэг авах, Б.Бат-Амгалангийн биед шинжээч томилох, бусад шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна


URL: