Иргэдийн дансанд тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэн дүнгээр орж эхэллээ

a2n4lrzxaxaXZaJJodiKӨнөөдрөөс тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байна. Тэтгэвэр, тэтгэмж 100 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаад бөгөөд өнөөдрөөс иргэдийн дансанд нэмэгдсэн дүнгээрээ орж эхэллээ.

Мөн нийт төрийн албан хаагчдын цалин арван хувиар нэмэгдэж байна. Үүнээс гадна орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад энэ сараас орон нутгийн нэмэгдэл олгож эхэлнэ. Суманд ажиллаж буй албан хаагчдын орон нутгийн нэмэгдэл үндсэн цалингийн 40 хувь, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж буй албан хаагчдынх 20 хувиар бодогдох юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгойн хэлэлцээр амжилтай болж Монгол Улсын 34 хувьд ногдох 2.3 тэрбум долларын өрийг тэглэсэн. Нүүрсийг уурхайн амнаас биш хил үнээр биржээр арилжаалдаг болсноор валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн. Авлигатай тэмцэж, далд эдийн засгийг ил болгосон зэрэг эерэг өөрчлөлтийн үр дүнгээр тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх боломж бүрдсэн” хэмээн мэдэгдэж байсан юм.


URL: