“Матрикс” цувралын 5-р анги гарна

maxresdefault_20240404180257“Warner Bros.” кино компани алдарт “Матрикс” цувралын тавдугаар ангийг бүтээхээр ажиллаж байна гэж “The Hollywood Reporter” дамжуулжээ.

Тавдугаар ангийн найруулагчаар “World War Z”, “Martian”, “Bad Times at the El Royale” кино бүтээсэн Дрю Годдард ажиллахаар болсон байна. Тэрбээр алдарт цувралыг өөрийн гэсэн өнцгөөр харсан нь түүнийг найруулагчаар сонгох шалтгаан болсон гэж “Warner Bros.” мэдэгдсэн байна. Харин эхний гурван ангийн найруулагчаар ажиллаж байсан Лана Вачовски алдарт цувралын шинэ ангийн гүйцэтгэх продюсероор ажиллана. Гол дүрийн баатар Нео-д Киану Ривз тоглох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.


URL: