“FIBA 3×3 Asian Cup 2024” тэмцээний шилдэг гарааны бүрэлдэхүүнд А.Ананд, Б.Ариунцэцэг нар багтлаа

433143891_753461886887795_5565486179891180574_n (1)Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад болж өнгөрлөө. Монгол Улсын шигшээ багууд түүхэндээ анх удаа “FIBA 3×3″ Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хос медаль хүртсэн нь онцлох үйл явдал болов.

Мөн “FIBA 3×3 Asian Cup 2024″ тэмцээний эмэгтэй, эрэгтэй шилдэг гарааны бүрэлдэхүүнд Монгол Улсын шигшээ багийн тоглогчид А.Ананд, Б.Ариунцэцэг нар багтсан байна.


URL: