Э.Бямбадорж Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

9b6923c20f9a681ca1be6ecc6f7c3306Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 79 кг-ын жингийн алтан медалийн төлөөх барилдаанд ОУХМ Э.Бямбадорж, дэлхийн мөнгө, хүрэл медальтай Ираны Мохаммед Ашгертай барилдсан.

        Тус барилдаанд Э.Бямбадорж 12:2-оор ялагдлаа. Манай тамирчин эхний барилдаанаа Казахстаны Азамат Омырзхановтой барилдаж цэвэр ялсан. Харин  дөрөвний нэгт үлдэх барилдаанд Японы бөхийг 5:3-аар ялж хагас шигшээд Узбекистаны Хасановыг ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан юм.


URL: