11 спортын 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгож байна
2025 онд олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (олимп, паралимпын зай, жин, төрөл)-ээс медаль хүртсэн 11 спортын нийт 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгож байна. Үүнээс хамгийн өндөр нь буюу 14 сая төгрөгийг нэг тамирчинд сар бүр олгож байгаа бол хамгийн бага нь буюу 500 мянган төгрөгийг 22 тамирчинд сар бүр олгож байна.
Монгол Улсын шигшээ багийн тамирчид 2025 онд долоон спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (олимп, паралимпын наадмын хөтөлбөрт багтсан спортын төрөл, жин, зай)-ээс нийт 11 медаль хүртжээ.
Тухайлбал, чөлөөт бөхийн төрөлд П.Орхон, жүдо бөхийн төрөлд К.Ёолк, Б.Ганхайч нар хүрэл, боксын төрөлд А.Баттулга мөнгө, Л.Алтанцэцэг хүрэл, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг мөнгө, пара жүдо бөхийн төрөлд Л.Туруунаа, эрэгтэй баг хүрэл медаль, пара пауэрлифтингийн төрөлд Э.Содномпилжээ мөнгө, пара байт харвааны төрөлд холимог баг алт, эмэгтэй баг алтан медаль хүртсэн бөгөөд тэдэнд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс сар бүрийн мөнгөн урамшууллыг шинээр болон нэмж олгох юм.
URL:




