The HU хамтлаг он солигдох торгон мөчийг Монгол түмэнтэйгээ хамт угтана
Уламжлалт ёсоор төв талбайд 12 сарын 31-нд “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүн зохион байгуулагдана. Энэ удаагийн шинэ жилийн тоглолтод The HU хамтлаг оролцож, он солигдох торгон мөчийг Монгол түмэнтэйгээ хамт угтахаар болжээ. Монголоос анх удаа Billboard чартыг тэргүүлж, ЮНЕСКО-гийн “Энх тайвны элч” цолыг хүртэж, дэлхийд танигдсан хамтлаг билээ.
Харин жүжигчин Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр нар уг цэнгүүнийг хөтлөхөөр болжээ. “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний шинэ жилийн тоглолтын хөтөлбөр эцэслэгдэн батлагдаагүй байгааг холбогдох албаныхан мэдээллээ.
URL:




