Ж.БАТЗАНДАН: Ардчилсан намын блок байгуулж, сонгуульд нэр дэвшинэ

63618e8de5192dd88706f8aee6fca870УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2020 оны зургадугаар сараас 2022 он хүртэл гадаадад судалгааны ажил хийж, “Шинэ хувьсгал” номоо бичиж, олон түмэнд хүргэсэн. 2023,2024 онд хууль хяналтын байгууллагат шалгуулж,461 дүгээр ангид гурван сар хоригдож, эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар шалгуулж, өнгөрсөн сард цагаатгагдсан. Иргэн Ж.Батзандан эрх баригч нам гурав дахь удаагаа шоронд хийлээ. 2008 онд жагсаал хийсэн гэж гурван сар хорьж байсан. Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан улс нийгэмд учруулсан хохирол алга, хулгай хийгээгүй, худал хийгээгүй, хүн алаагүй байна гэсэн шийдвэр гарсан.. Одоо би үгээ хэлж, тэмцлээ үргэлжлүүлнэ. Эрх баригч намд дүгнэлт өгнө. Дөрвөн жилийн өмнө надтай хамт тэмцэж явсан нөхөд ямар болсон бэ гэдэгт би дүгнэлт өгөх болно. Төрийн ордонд эрх баригч намын амлалт 95 хувьтай биелсэн гэж ярьж байна. Би гудамжинд ард түмнийхээ дунд байгаа. ААН мянга, мянгаараа дампуурч, ядуурал хэрээс хэтэрч байна. Манай дарга нарын мөрийн хөтөлбөр 95 хувьтай хэрэгжсэн байж магад. Гэтэл айлын хөргөгч дундуур, зарим нь бүүр хоосон байна. Хүмүүсийн түрүүвч мөнгөгүй байна. Минийхээр дөнгөж 20 хувьтай  хэрэгжсэн. Тун удахгүй эрх баригчдад дүн тавих бүх нийтийн хуралдааныг Сүхбаатарын талбай дээр зарлаж хуралдуулна. Үгээ хэлснийхээ төлөө шоронд хоригдсон хүмүүс Сүхбаатарынхаа талбай дээр гарч үгээ хэлцгээе. Ардчиллын төлөө блок байгуулагдвал би нэр дэвшинэ. Сөрөг хүчний намууд тус тусдаа сонгуульд оролцох юм бол сонгуульд ялагдана” гэв.


URL: