Чарли Чаплины талаар сонирхолтой баримтууд

1Алдартай жүжигчин, кино найруулагч, хөгжмийн зохиолч Чарли Чаплин (Charlie Chaplin) бол кино урлагийн “бэлгэ тэмдэг” билээ. Түүний бүтээсэн дүр одоо ч үзэгчдийн таашаалд нийцэж, үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсээр байгаа гэхэд буруудахгүй. Тэрээр дайны улмаас болж дэлхий ертөнц нулимсанд автаж байх үед бусдын сэтгэлд инээмсэглэл бэлэглэж байсан. Хэдийгээр тэр кино урлагийг ийнхүү өөрийн болгож чадсан ч хувийн амьдрал нь тэмцэл, шалгуураар дүүрэн байсан гэнэ. Ингээд энэхүү алдартны талаар сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

1. Будаггүй төрх, ажилтын гараа

Будаггүй төрх, ажилтын гараа

Будаггүй төрхөөрөө тэрээр ямар ч эмэгтэйн сэтгэл зүрхийг булааж чадахаар нэгэн байсан бөгөөд 4 эхнэр 11 хүүхэдтэй байсан гэхэд нь гайхах зүйл үгүй. Чарли 1889 онд Лондон хотод жүжигчин Чарльз Чаплин том- Ханна нарын гэр бүлд төрсөн байна. Гэвч Чарлиг төрөөд 3 настай байхад түүний эцэг нь нас баржээ.

Чарлигийн ээж театрт дуу дуулж амьдралаа залгуулдаг байсан бөгөөд Чарлиг харах хүнгүй байсан учир тэр үргэлж дагуулж явдаг байсан гэнэ. Нэгэн удаа тоглолтын үеэр Чарлигийн ээжийн дуу хоолой алдагдаж, Чарли ээжийнхээ өмнөөс дуулах хэрэгтэй болсон аж. Бяцхан хүү үзэгчдийн сэтгэлийг маш ихээр хөдөлгөж, үзэгчид тайз руу зоос шидсэнээр Чарли анхны орлогоо олжээ.

2. Хэцүү амьдрал

Хэцүү амьдрал

Хэсэг хугацааны дараа Чарлигийн ээж сэтгэл зүйн асуудалтай болж сэтгэцийн эмнэлэгт хэвтсэнээр 1896 онд нас барсан байна. Ингээд Чарли ахынхаа хамтаар асрамжийн газар хүргэгдэж, амьдралын төлөөх тэмцэлтэй нүүр тулгарсан юм. Чарли сургуульд сурах гэхээсээ илүү мөнгө олохын тулд сонин тараах, өвчтэй хүмүүсийг асрах гэх мэт ажил хийж байсан учир бичиг, үсэггүй нэгэн болжээ.

3. Боловсролгүй байдал

Боловсролгүй байдал

Хамгийн анх тэрээр 14 насандаа театрт дүр бүтээхээр болсон боловч бичиг үсэггүйн улмаас жүжгийнхээ үгийг цээжилж чадахгүй байжээ. Азаар түүний том ах Синди бичиг үсэгтэй байсан учир түүнд тусалсан аж. Өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд бичиг үсэг заавал хэрэгтэй болохыг ойлгосон Чарли хэсэг хугацааны дараа өөрөө уншиж, бичиж сурчээ.

1908 онд түүнд аз тохиож тэрээр Карно театрын үндсэн жүжигчдийн нэг болсон байна. Тэд АНУ-аар тойрон аяллыг ихээр хийдэг байсан бөгөөд Чарлид тус орон ихэд таалагдаж үлдэхээр шийджээ.

4. Угсаа гарал

Угсаа гарал

1940 оны үед Чаплин АНУ-ын удирдлагуудтай тэмцэлдэж байсан бөгөөд түүнийг америкийн эсрэг үйл ажиллагаа явуулж, коммунизмыг сайшааж, мөн еврей үндэстэй хэмээн буруутгаж байсан гэнэ. “Миний биед дусал ч еврей цус байхгүй. Еврей байсан ч би үүнийгээ нуухгүй, харин ч бахархах байсан” хэмээн Чаплин хэлжээ. Чаплины биед еврей бус харин цыган цус урсаж байсан бөгөөд тэр энэ талаараа ерөнхийдөө мэдэж байсан гэнэ. Тэрээр эцэг эхээсээ эрт өнчирсөн учир удам угсааныхаа талаар төдийлөн мэддэггүй байжээ.

1970 оны үед Чаплин Англиас нэгэн захидал хүлээж авсан бөгөөд уг захидал нь Чаплины ээжтэй ижил овогтой Жек Хилл гэх хүнээс ирсэн байжээ. Тэрээр захидалдаа өөрийгөө Чаплины нагац хэмээн хэлж, түүний намтрыг уншаад бага зэрэг зүйл засах хэрэгтэй байгаа талаар дурдсан байна. Түүний хэлж байгаагаар Чарли Лондонд бус харин цыганы нэгэн тосгон болох Бирмингемд төрсөн бөгөөд Чаплинийг төрснөөс хойш 2 жилийн дараа захианы эзэн төрсөн гэнэ. Харин цыганы хатан хаан нь тэдний авга эгч байсан аж. Жекийн хэлж байгаагаар Чарлигийн ээж төрөөд удаагүй байхдаа нөхрөө дагаж Лондон хотыг зорьсон гэнэ.

Уг захидлыг 1991 онд Чарли Чаплины хүүхдүүд аавынхаа үргэлж түгжээтэй байдаг бичгийн ширээ дотроос олсон байна. Чаплин маш их захидал хүлээж авдаг байсан ч ихэнхийг нь уншиж дуусмагцаа шатаадаг байжээ. Харин уг захидлыг хадгалсан нь энэхүү захидал өөрөө маш үнэтэй зүйл болох нь харагдана.

5. Ая зохиогч

Ая зохиогч

Тэрээр өөрийн цор ганц “Оскар”-ын шагналыг жүжигчнийхээ мэргэжлээр бус харин дууны ая зохиосноор авсан байдаг.

 

https://www.caak.mn/post/view/268076


URL: