“FIFA”: Япон-Хойд Солонгосын тоглолтыг цуцлав

IMG_3224-810x500Хөлбөмбөгийн дэлхийн удирдах байгууллага “FIFA” Мягмар гаригт  Пёньянд болох байсан Япон, Хойд Солонгосын шигшээ багуудын ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг цуцаллаа. Тодруулбал, Хойд Солонгос ДАШТ-ийг зохион байгуулах боломжгүй болсон ба “FIFA” тус улсын шийдвэрийг “Сахилгын хороонд шилжүүлнэ” гэж мэдэгджээ. Умардын зүгээс өнгөрсөн долоо хоногт тоглолт болох тогтсон газар, түр хойшлүүлах хугацаа календарьт байхгүйн улмаас тоглолтыг цуцалсан. Урьдчилан таамаглаагүй нөхцөл байдлын улмаас тоглолт товлосон ёсоор болохгүй гэж “Азийн хөлбөмбөгийн холбоо”  Баасан гаригт  мэдэгдсэн юм. Өнгөрсөн Пүрэв гаригт  Японы шигшээ баг Токиод болсон эхний шатны тоглолтоор Хойд Солонгосыг 1:0-ээр хожсон. Япон одоогоор ямарч хожигдолгүй, 3 удаа хожиж  хэсгээ тэргүүлж байна.

Эх сурвалж: NHK


URL: