Улсын хэмжээнд малын хорогдлын хэмжээ 6.3 сая хүрчээ

УОК-Баярхүү-810x500УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунжаргал нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Гуравдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цасан бүрхүүлтэй байсан бол өнөөдрийн байдлаар тав орчим хувьд цасан бүрхүүлтэй, өвлийн цас хайлж дуусаагүй байна. Увс аймаг хамгийн их цасан бүрхүүлтэй байгаа бол, Баянхонгорын өмнөд хэсгээр бага зэргийн цастай нийт нутгийн хэмжээнд цасан бүрхүүл буурсан үзүүлэлттэй байна.

Улсын хэмжээнд малын хорогдлын хэмжээ 6.3 сая байгаа нь оны өмнөх мал тооллогын нийт дүнгийн 9.6 хувийг эзэлж байна. Малын хорогдлын хэмжээ Сүхбаатар аймагт хамгийн их буюу нэг сая 566 мянга байна.

Орон даяар мал амьтны сэг зэмийг устгах үйл ажиллагаа явуулж байгаагаас өнөөдрийн байдлаар 513,948 мал амьтны сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Мөн шар усны үерийн эрсдэл хэвээр байгаа талаар албаныхан мэдээлж байна. Өчигдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 3 хороо буюу Харүмафүжи сургуулийн урд талд их хэмжээний ус тогтсон дуудлагын дагуу ус соруулах арга хэмжээг зохион байгуулсан байна.

Түүнчлэн УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү хэлэхдээ, хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд  УОК-д иргэн, ААН-ээс нийт 3.6 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив цугласан. Бараа материалын хандивыг 21 аймагт тараасан гэв.

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунжаргал:

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус дулаан, цастай газраар +3 болон -2 градус өнжсөн. Ирэх тав хоногт буюу маргааш уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Энэ сарын 12-ноос баруун аймгуудын нутгаар цаг агаар муудна гэв.

Дөрөвдүгээр сарын 14-нд говийн аймгуудын хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгааг анхаарууллаа.


URL: