Монголын “Team Falcons” баг “PUBG Mobile Global Open 2024″-н үндсэн шатанд шалгарлаа

317426-04042024-1712187784-586248921-434404723_834509802045806_3234119459279648030_n

  • PUBG Mobile Global Open 2024 тэмцээний урьдчилсан шат боллоо.
  • Монгол бүрэлдэхүүнтэй “Team Falcons” баг үндсэн тэмцээнд шалгарлаа.

PUBG (PlayerUnknown’s Battlegrounds) Mobile-ын 2024 оны эхний том тэмцээн “PUBG Mobile Global Open 2024″ Бразил улсын Сан Паулу хотод болж байна. Тэмцээний урьдчилсан шатанд монгол бүрэлдэхүүнээр шинэхэн байгуулагдсан “Team Falcons” баг оролцсон бөгөөд нэгдүгээр байраар үндсэн тэмцээнд шалгарлаа.

Тэд урьдчилсан шатанд 133 оноо авч тэргүүлсэн бөгөөд Турк, Бразилын багууд удаалав. Ийнхүү 356 мянган ам.долларын шагналын сантай “PUBG Mobile Global Open 2024″ тэмцээнд оролцох 16 баг тодорч дууслаа.

Тэмцээн энэ сарын 5-д эхэлж гурван өдрийн турш нийт 18 тоглолт болсны дараа ялагч тодорно. Нэгдүгээр байр 100 мянган ам.доллар авахаас гадна харьяалагддаг бүсдээ “PUBG Mobile World Cup” тэмцээний нэмэлт нэг эрхийг авчрах юм.

Тэмцээний үндсэн шатанд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Монголын “IHC Esports” баг болон Бразилын “A7 Esports”, Туркийн “S2G Esports” багууд уригдсан. Мөн дэлхийн хоёр удаагийн аварга “Nova Esports”, Индонезийн “BOOM Esports”, Өмнөд Солонгосын “Dplus”, Японы “REJECT”, Их Британийн “HFIYS Esports” багууд тус тусын бүсээс эрхээ аваад байв.

 


URL: