Алдартай Сиамын ихрийн нөхөрт өөр эмэгтэйгээс ЭЦЭГ ТОГТООХ шинжилгээний нэхэмжлэл иржээ

abby(1)Дэлхийн хамгийн алдартай Сиамын ихрүүд гэж хэлж болохуйц эгч, дүүс болох Эбби Хенсэл, Бриттани Хенсэл нартай холбоотой дуулиан дэгджээ.

Ихрүүдийн нэг болох Эбби Хэнсел өнгөрөгч 2021 онд сувилагч, АНУ-ын армийн ахмад дайчин Жош Боулинг хэмээх эртэй гэрлэсэн бөгөөд түүний нөхөрт өөр нэг эмэгтэй эцэг тогтоох шинжилгээний нэхэмжлэл илгээсэн тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлж эхэлжээ.

Эббигийн нөхөр Жош Боулинг өмнө нь гэр бүл зохиож байсан нэгэн ажээ. Хуучин эхнэртэйгээ 2010 онд гэрлэж байсан тэрээр 2019 оны 4 дүгээр сард албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан байна. Харин хуучин эхнэр нь 2020 оны сүүлээр амаржиж охинтой болсон бөгөөд Жош Боулинг болон өөр нэгэн хариуцагч эрийг эцэг тогтоолгох шинжилгээнд оруулах хүсэлт шүүхэд гаргаснаар уг дуулиан дэгджээ.

Одоогийн байдлаар энэхүү асуудалд талууд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Сиамын ихрүүд болох Эбби Хенсэл, Бриттани Хенсэл нар Жош Боулингийн том охин болох Изабеллатай тун ч дотно харилцаатай байдаг. Ирээдүйд хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байдаг тухайгаа дурдаж байсан ихрүүд 1996 онд Опра Уинфригийн шоунд орсноор дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ.

https://news.zindaa.mn/4u1g


URL: