Огт өвчин тусдаггүй “тубу” омгийнхоны тухай сонирхолтой баримтууд

MixCollage-20-Mar-2024-10-48-AM-8203Эрт дээр үед эрдэмтэд одоогийн “тубу” омгийнхны оршин сууж буй газар нутгийг “газрын диваажин” хэмээн нэрлэж байжээ. Учир нь 10 мянган жилийн өмнө энэхүү газарт үржил шим сайтай хөрс, олон тооны гол, нуур байсан бөгөөд тухайн газар нутаг дээр амьдарч буй иргэд ан агнуур, газар тариалан, мал аж ахуй, загас агнуур эрхэлж байсан гэнэ.

Гэвч хэсэг хугацааны дараа энэхүү үржил шимтэй газар нь элсэн цөл болж хувирсан байна. Учир нь байгалийн жамаар аливаа газар чийглэг болон хуурай уур амьсгал ээлжилдэг аж. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор 5000-7000 жилийн дараа Сахарын цөл дахин ногоорч, үржил шимтэй газар болох магадлалтай юм. Ингээд дэлхийн хамгийн урт насжилттай “тубу” омгийн талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

1. “Тубу”-чуудын орших газар нутаг

"Тубу"-чуудын орших газар нутаг

Тубучууд дэлхийн асар өргөн уудам тал нутгаас хүн амьдрахад хамгийн хэцүү газар нутгийг сонгосон байна. Учир нь энэ газар сүүдэртэй байх үедээ л +55°С хүрдэг ч элсэн цөлд сүүдэр байх нь юу л бол.

Үүнээс гадна Тибести өндөрлөг газар нь битүү чулуугаар хучигдсан байдаг учир  хүчтэй салхины нөлөөгөөр элс ч тогтдоггүй аж. Мөн агаарын температур маш өндөр учир чулуу ямар хэмжээнд халахыг та төсөөлж байгаа биз дээ.

Тубучуудын амьдардаг газар нутаг нь Чада, Нигер болон Ливийн хил дээр оршдог бөгөөд тэд Африкийн хамгийн эртний омгуудын нэг юм. Магадгүй эртний тубучууд энэхүү чулуулаг газар өвс ногоо алаглаж, гол горхи урсаж, шувууд жиргэж байхад ирсэн ч байж болно. Гэвч одоо харахад өмнө нь энэхүү газрыг “газрын диваажин” гэж хэлж байсан гэхэд бэрх санагдана. Гэхдээ тэд өөрийн байгаа орчинд сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдарч байна.

2. Хамгийн тэвчээртэй, ажилсаг ард түмэн

Хамгийн тэвчээртэй, ажилсаг ард түмэн

Тэд хүн бүрийн атаархлыг төрүүлэхүйц амьдраад зогсохгүй, давсны худалдаа эрхэлж, Сахарын цөлийн иргэдийн давсны хэрэгцээг хангадаг гэхэд болно. Тубучууд давсыг Сахарын нам дор газраас олборлож, давстай шуудайгаа тэмээн дээр ачаад замдаа гардаг байна. Давс хэрэглэгчид очих хүртлээ хэдэн хоног, цаашлаад бүр хэдэн долоо хоногийн замыг ч туулах магадлалтай байдаг. Хэдийгээр тубучууд давс олборлох эрхгүй ч энэхүү бизнесийг урт хугацааны туршид тогтвортой эрхэлж байгаа нь таныг гайхширлыг төрүүлж байна уу?

Урт удаан хугацааны тогтвортой бизнесийн нууц нь тэд ердөө л өрсөлдөгчгүй байгаад оршино. Тубутай хөрш зэргэлдээ амьдардаг омгийнхон хэдийгээр тэдэнтэй ижил амьдралын хэв маяг, ижил цаг уурын нөхцөлд амьдарч байгаа ч энэхүү давсыг олборлох, худалдах хүртэл замыг туулах чадваргүй байдаг гэнэ.

Харин тубучууд үүнийг маш хялбархан давж туулж чаддаг. Үүнээс гадна тэд хэдэн долоо хоногийн турш үсгүй амьдарч чадах бөгөөд ерөнхийдөө тэдний тэвчээрийг тэмээтэй зүйрлэж болно.

3. Эрдэмтдийн таамаг

Эрдэмтдийн таамаг

Эрдэмтэд удаан хугацааны туршид энэхүү хачирхалтай зүйлийн учрыг тайлах гэж хичээсэн юм. Эхэндээ тэд үүнийг удамшилтай холбож тайлбарлаж байжээ. Тэгвэл яагаад тэдэнтэй ойролцоо амьдардаг омгийнхонд энэ төрлийн чадвар, удамшил байхгүй байгаа юм бол?…

Ингээд хоёрдох судалгааг хийж эхэлсэн бөгөөд энэхүү судалгаагаар тубучууд бараг л харь гаригийн хүмүүс болж таарсан байна. Өөрөөр хэлбэл, тэдний бие организмын үйл ажиллагааг бусдаас онцгой буюу эрч хүчийг бусдаас удаан хэмнэлттэйгээр зарцуулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Гуравдугаар таамаг нь тэд нялх байхаасаа эхлээд ус болон хоол хүнсний хязгаарлалттай амьдрах бэлтгэлийг хийж байсан гэх ойлголт юм. Бараг л 5 настайгаасаа тэшүүрээр гулгаж эхэлсэн тамирчинтай ижил гэсэн үг. “Гэтэл үнэндээ тубучууд мал аж ахуй эрхэлдэг учир хүүхдүүдээ багаас нь эхэлж ямааны сүүгээр угжиж, хоол хүнсний хомсдол” гэх таамаг бас л худал зүйл болж хувирсан байна.

4. Эрүүл мэндийн хувьд дэлхийн хамгийн эрүүл хүмүүс

Эрүүл мэндийн хувьд дэлхийн хамгийн эрүүл хүмүүс

Хожим нь тубучууд тэвчээртэйгээс гадна өөр олон чадвартай болох нь тогтоогдсон байна. Учир нь тэд африкийн төдийгүй европын иргэдийн дунд насжилтаараа тэргүүлдэг бөгөөд хамгийн хачирхалтай нь тэд эмнэлгийн ямар ч үйлчилгээ авдаггүй байна.

Тубу омгийнхон бараг л өвчин тусдаггүй гэнэ. Тэдний шүд хэзээ ч өвддөггүй бөгөөд ахмад настнууд нь хүртэл цасан цагаан шүдтэй байдаг аж.

Судлаачид тубу омгийн оршин сууж байгаа нутгаар аялал хийсний дараа нууц бага зэрэг тайлагдсан байна. Тэд омгийн ахлагчтай ярилцаж, давс ачсан тэмээний араас өөрийн автомашинаар явахаар тохирчээ. Мэдээж, судлаачдын хувьд бүрэн тоноглогдсон тээврийн хэрэгслийг ашигласан нь гарцаагүй.

5. Эрдэмтэн, судлаачдын аялал

Эрдэмтэн, судлаачдын аялал

Уг аялал долоо хоногийн турш үргэлжилсэн бөгөөд аяллын туршид судлаачид автомашины кондишноо огт унтраагаагүй бол тубу омгийнхон давс ачсан тэмээгээ хөтөлж явган явж байсан юм. Эхний өдөр тэмээн сүрэг 50 км замыг туулсан байна. Аян замдаа гарахын өмнө судлаачид тубучуудын даралтыг үздэг байсан бөгөөд аялал дууссаны дараа буюу өдрийн төгсгөлд дахин даралтыг нь хэмжиж байсан гэнэ. Даралтын хэмжсэний дараа эрдэмтэд гайхширалд автжээ. Учир нь тэдний даралт бүтэн өдрийн аяллын дараа ч орноосоо огт босоогүй хүн шиг байсан байна

Судалгааны багийн гишүүдийн нэг болох бельгийн эрдэмтний сонирхолтой тэмдэглэл:

“Өглөө тубучууд ямар нэгэн ургамлын цайг ил гал дээр хандалж ууж байсан. Ингээд нэг нэг аяга ургамалтай цай уугаад бид аялалдаа гарсан юм. Өглөөнөөс хойш өдрийн хоол хүртэл тэд замдаа юу ч идэж, уугаагүй. Харин өдрийн хоолондоо тэд нэг атга хасарваань жимс болон бас нэгэн ургамлын үндсийг идээд араас нь ус уугаад аяллаа үргэлжлүүлсэн. Тэмээ саагаад хангалттай хэмжээний сүү авах боломжтой гэж би бодож байсан ч тээвэрт явж буй тэмээ бүгд ат /эр тэмээ/ байсан гэнэ. рой унтахын өмнө тубучууд дахиад хэдэн ширхэг үндэс идээд ургамлын цайгаараа даруулж уусан” хэмээн бичсэн байжээ.

Үүнээс үзэхэд тубучууд цагаан хоолтон болох нь батлагдсан бөгөөд тэдний өдөр тутмын хүнсэнд зөвхөн хасарваань, ургамлын үндэс, үр тариа багтаж байсан гэнэ.

Гэхдээ л эрдэмтэд тубучуудын өвөрмөц чадвар, биеийн онцлогийн талаарх нууцыг одоог хүртэл тайлж чадаагүй судалсаар байна.

 

https://www.caak.mn/post/view/268010


URL: