И.Маск OpenAI компанийг шүүхэд өгчээ

65e2a119d4286ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 2 /BBC/. Анх 2015 онд байгуулагдаж байх үед нь ChatGPT-ийг зохион бүтээгч OpenAI компанид тусалж байсан Америкийн тэрбумтан Илон Маск тохиролцсон зарчмуудаасаа ухарсан гэж үзээд тус компанийг шүүхэд өгчээ.

OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтманы эсрэг гаргасан нэхэмжлэлд “тус компани анх дэвшүүлж байсан ашгийн бус, нээлттэй байх зорилгоосоо ухарсан” гэж дурдсан байна. Улмаар “хүн төрөлхтөнд ашиг тусаа өгөх”-ийн төлөө ажиллахын оронд томоохон хөрөнгө оруулагч болох Microsoft-ын ашгийг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж байна гэж буруутгажээ. BBC-гийн зүгээс энэ талаар тайлбар авахаар OpenAI-д хандсан байна.

Тус компани нь хүний хийж чадах аливаа ажлыг гүйцэтгэх хиймэл оюун ухааныг бүтээх зорилготойгоор байгуулагдсан юм. Мөн ашгийн төлөө бус компани хэлбэрээр байгуулагдсан нь мөнгө олох зорилгогүй гэсэн үг. Сан-Францискогийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар, И.Маск эдгээр зорилгод үндэслэн С.Альтман болон хамтран үүсгэн байгуулагч Грег Брокман нартай хамтран OpenAI-г байгуулахаар тохиролцож байжээ. Үүнээс гурван жилийн дараа И.Маск компанийн ТУЗ-өөс гарсан байна.


URL: