Техас мужид гарсан галын улмаас олон мянган үхэр хорогдож, Оклохама мужийн иргэдийг нүүлгэж байна

teaxasАНУ-ын Техас мужид гарсан хээрийн түймэрт хэдэн арван мянган үхэр өртөж шатжээ. Мөн олон мянган мал түлэгдэж гэмтсэн тул устгал оруулаад байгаа аж. Одоогийн байдлаар тус түймэрт 400 мянган га газар шатсанаас гурван хувийг нь л цурманд оруулж амжжээ. Ойрын үед хуурай халуун салхи ихтэй байгаа тул гал түймэр өргөжих хандлагатай байгааг удирдах алдбан тушаалтнууд хэлж байгаа юм.

Мөн гал түймэр Оклахома мужийн нутагт орж ирэн 13 мянган га газар шатсан тул иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.


URL: