УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 2-р чуулганы нээлт болно

УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 2-р чуулган өнөөдөр гуравдугаар сарын 4-ний үдээс хойш Бээжин дэх Ардын их хурлын ордонд нээлтээ хийнэ.

Нээлтийн хурлаар, УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 2-р чуулганы хөтөлбөрийг хянан баталж, УТЗЗ-ийн БХХ-ны Байнгын хорооны ажлын тайлан,өнгөрсөн жилийн 1 дүгээр хурлаас хойших төсөл дэвшүүлсэн ажлын тайланг сонсоно.

Нээлтийн хуралд УТЗЗ-ийн БХХ-ны Байнгын хорооны ажлын тайланг  Ван Хүнин тавих бөгөөд ХТРТ шууд дамжуулна. Синьхуа агентлаг нээлтийн хурлын фото зурагтай мэдээ бэлтгэнэ.

Өнөөдөр 4-ний үдээс хойш 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы бэлтгэл хурал хийж, чуулганы тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нарыг сонгож, чуулганы хөтөлбөрийг батална. Дараа нь чуулганы тэргүүлэгчид анхны хурлаа хийнэ. 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы хэвлэлийн бага хурлыг 12 цагт хийж, чуулганы хэвлэлийн төлөөлөгчөөс чуулганы хөтөлбөр, АТИХ-ын ажилтай холбоотой асуудлаар гадаад дотоодын сурвалжлагчийн асуултад хариулах юм.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: http://www.news.cn/

URL: