Буяны ажлын QR кодтой машинаар согтууруулах ундаа борлуулж байжээ

136722788_1554189654774444_1836819624269358470_o

Иргэн Ж.А нь 1х-2х-Ухх улсын дугаартай Буяны ажлын QR кодтой автомашинаар замын хөдөлгөөн оролцож 1л хэмжээтэй “Болор” архи 1 ширхэг, 1л хэмжээтэй “Эдэн” архи 1 ширхгийг худалдан борлуулж байсныг цагдаагийн албан хаагчид илрүүлсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-р байрны орчимд “Бүргэд такси үйлчилгээ”-ний жолооч А нь  0х3х-Ухх улсын дугаартай автомашинаар 0,75л хэмжээтэй “Экспорт” архи долоон ширхгийг гар дээрээс худалдан борлуулсан зэрэг зөрчлийг илрүүлэн шалгаж байгаа аж.


URL: