Мөрөөдөлдөө хүрэх 14000 км

maxresdefault_20240517101142Английн алдарт хөлбөмбөгийн “Manchester United /MANU/” клубийн фанат Батболдын Очирваань хайртай тоглогч Уэйн Рунитэй уулзсан гайхалтай мөчийг Премьер Лиг өөрийн пэйждээ онцолжээ.

2023 оны тавдугаар сард шүтдэг багийнхаа алдарт Old Trafford цэнгэлдэх хүрээлэнг үзэх гэж гэрээсээ 14 мянган км дугуйгаар 20 орноор дамжин аялсан Очирваань зорьсондоо хүрчээ. “MANU” клуб түүнд том гэнэтийн бэлэг барьсан нь хайртай тоглогч Уэйн Рунитэй уулзуулсан байна.


URL: