Б.ХУРЦ: Хууль зүйн сайдаар таван удаа ажилласан хүн хонгил угсардаг юм

XGtBJhsH55

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцын олон нийтийн сүлжээнд шууд дамжуулалтаар өгсөн ярилцлагаас зарим эшлэлийг хүргэж байна.

  • Гурил, бензин, хэвлэл мэдээлэл, медиа салбарт ноёлж байгаа ганц хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Энэ хүн тархи “угаалт”-ын салбарт ноёлсноос хойш Хэвлэлийн эрх чөлөөний индекс 109 дүгээр байр руу ухарсан. Энэ бүх зохиолын ард Х.Баттулга бий.
  • Сонгуулийн үеэр намынхаа гишүүдийг “Хужаа” гэж Х.Баттулга нэвтрүүлэг бэлтгүүлж цацсан. С.Зориг агсны хөшөөн дээр очоод “Голомт”-ын ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалангийн менежер хийгээд явж байгаа. “С.Зориг агсны хөшөө банкны барьцаанд орчихсон юм билээ. Үүнийг банк шийднэ шүү дээ” гэж хоёр удаа хэлсэн.
  • Нийслэлийн 24 дүгээр сургуулийг төгссөн миний үеийнхэн “Голомт”-ын гэх Д.Баясгаланг “хужаа” гэж ярьдаг байлаа.
  • Дамирангийн Энхбатын хэрэгт би хамааралгүй. 2003 онд би дэслэгч, Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд, Н.Энхбаяр Ерөнхий сайд байлаа. Түүнийг Европоос авч ирэхэд тушаал биелүүлж байсан цэрэг байсан гэсэн үг.
  • Дамирангийн Энхбатын хэргийг ил болгохыг шаардаж, би ТЕГ-т удаа дараа бичиг хүргүүлж байлаа. Тухайн үед Д.Энхбатыг Б.Хурц нарын хүмүүс баривчилж авч ирж байсан юм.
  • Би хийсэн ажлаасаа болж Герман, Англи, Монголд шоронд хоригдсон. Тэгэхээр төрд зүтгэх хүн олдохгүй болж байна. Англид намайг хүн хулгайлсан гэх хэргээр хорьж, Германд авч ирсэн юм.
  • Манай намын “Ард” гэх Я.Батсүхийг Ц.Нямдорж С.Зориг агсны хэргээр Төв аймагт сүрьеэтэй хүмүүстэй жил гаруй хориод, дипломын хэргээр ял оноосон.
  • Хууль зүйн сайдаар таван удаа ажилласан хүмүүс л хуулийн хонгил угсардаг юм.
  • Шорон, хонгил гэж яриад байгаа бүх хүний хэрэг АТГ-ын архивт байгаа. Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэнгийн гэх хэрэг ч байгаа.
  • Намайг БНСУ-д Элчин сайдаар суух саналыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга тавьсан. Тухайн үед ТЕГ-ын даргын суудлаа өгөөд Элчин сайд болгох тохироо хийсэн. Гэхдээ намайг Элчин сайдаар явуулаагүй.
  • С.Зоригийн хэрэгт байгууллагын төлөвлөгөө баталсан гэж намайг хорьсон.
  • Би УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, намаа цэвэрлэмээр байна. Намаа цэвэрлээд, ирээдүйгээ хармаар байна.

https://ergelt.mn/news/1/single/44177


URL: